ХӨХ ТАЛ ГРУПП нь дулаалга, дотор засал, барилгын хуурай хольц, будаг лакны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид өөрийн таван брэндийн дор 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.
Манай агуулахууд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод байрладаг тул захиалга ихэнхдээ ажлын нэг өдөрт хүргэгддэг. Техникийн зөвлөх инженерүүд маань төслийн шатнаас эхлэн материалын сонголт, тооцоололд тусалдаг.